Т.САЙХАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Шинэчлэн найруулж энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу намууд ирэх нэгдүгээр сарын 1-нээс өмнө Их хурлаа хийж намынхаа бүтэц, зохион байгуулалтыг шинэ хуульд нийцүүлэх ёстой. Гэвч энэ хуульд заасан хугацаанд намууд Их хурлаа хийж амжихаагүй байгаа учраас Засгийн газраас дээрх заалтын хэрэгжилтьийг хойшглуулахаар хуулийн төсөл өргөн бариад байгаа юм. Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулна гэдэг нь арай л урт хугацаа байна. Манай намаас санал авахгүйгээр шууд ийм төсөл өргөн барьсан нь буруу. Хугацааг нь наашлуулах хэрэгтэй. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс цааш хойшлуулж болохгүй" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn