С.САРУУЛ

Нийгмийн бодлогын байнгын хороогоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонслоо.

Манай улсад 2019 оны арваннэгдүгээр сараас хойш 2021 оны аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар коронавируст халдварын 412954 тохиолдол бүртгэгдэж, 1289 хүн нас барсан ба халдварын нийт тохиолдлын тоонд нас баралтын эзлэх хувь 0.31 байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 37 нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгслийн 1-3 сарын нөөцтэй гэсэн мэдээллийг салбарын сайд өглөө.

Эх сурвалж: www.polit.mn