С.УЯНГА

Нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулсан онцгой хүмүүсийг дэлхий нийтээр “Нарны хүүхдүүд” гэж нэрлэж заншсан. Тиймдээ ч даунтай хүүхдүүд гэр бүлдээ хайр мэдрүүлэхээр энэ хорвоод ирсэн юм. Тэгвэл “Цэмгар” шүдний эмнэлэгт очсон хүн бүхэн тэдгээр онцгой жаалуудыг сониуч нүдээр хардаг бол эмнэлгийн хамт олон халуун сэтгэлээр найрсаг угтан авч, огтхон ч “өөр” гэж харж төвөгшөөхгүйгээр үйлчлээд аль хэдийнэ таван жил болжээ. 

ДАУНТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭМНЭЛГЭЭС АЙХГҮЙ, ЭМЧДЭЭ БҮРЭН ИТГЭДЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ 
“Цэмгар” шүдний эмнэлэг Монголын Дауны холбоотой хамтраад өнгөрсөн хугацаанд 100 гаруй даунтай хүүхдэд үйлчилжээ. Энэ талаараа тус эмнэлгийн захирал Анагаах ухааны магистр Б.Энэрэл “Манай дүүгийн анхны хүүхэд дауны хам шинжтэй төрсөн учраас онцлогийг нь маш сайн ойлгож мэддэг. Тиймээс эмнэлэгтээ даунтай хүүхдүүдэд зориулсан клиниктэй болохыг мөрөөдөж түүнийгээ бага ч болов биелүүлсэндээ баяртай байдаг. Бидний нийгэмд хандаж байгаа гол зорилго бол дауны хам шинжтэй хүүхдүүдэд нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлэх юм. 
Дауны хам шинжтэй хүүхдүүдийн бусдаас онцлог гэвэл цаг арай илүү шаарддаг. Эмчилгээгээ ойлгуулах, эмнэлгээс айхгүй болгох, эмчдээ бүрэн итгэх ёстой. Эмнэлэг, эмч хоёрт итгэсэн бол ямар ч айдас, саад бэрхшээлгүйгээр үзүүлдэг. Даунтай хүүхдүүд аливааг маш сайн ойлгодог. Нэг ойлгосон байхад тогтмол ирж үзүүлээд дуртай болчихдог” гэлээ. 
Даунтай хүүхдүүдэд зарцуулах зардал өндөр байдаг. Нэг гэр бүлд нэг дауны хам шинжтэй хүүхэд байхад хэл засал, хөдөлгөөн заслын хичээлд явах шаардлагатай учраас нэмэлтээр багш хөлсөлнө. Мөн зүрх судасны хавсарсан системийн гажиг болон дархлаа сул байдгаас өвчинд өртөмтгий байдаг нь эцэг, эхэд давхар санхүүгийн дарамт үүсч байдаг аж. Тиймээс гэр бүлийнх нь санхүүгийн ачааг бага ч гэсэн хөнгөлж, дэм болохын тулд дауны хам шинжтэй хүүхдүүдэд байнгын бүх үйлчилгээгээ тал хувиар нь үзүүлдэг бол ар гэрт нь ч гэсэн 30 хувийн хөнгөлөлттэй гэнэ. Үүнээс гадна “Цэмгар” эмнэлэг Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлсэн Эрүүл хүүхэд-Эрүүл шүд хөтөлбөрийг хэрэгжүүлж гурван жилийн хугацаанд даатгалаар хүүхдийн шүд үнэгүй эмчилжээ.
 
ДАУНТАЙ ХҮҮХДҮҮДЭД ЖААХАН ИЛҮҮ ЦАГ, СЭТГЭЛ ГАРГАХАД Л БОЛНО  
Дауны хам шинжтэй хүүхдүүдтэй харилцах, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн тулд бага багаар дасгаж, ойлгуулах зэргээр хугацаа, хичээл зүтгэл шаарддаг. Дауны хам шинжтэй хүүхдүүдийг эмнэлэгт дасгахын тулд эхлээд дагуулж ирж эмнэлгийн өрөөнүүдийг танилцуулчихаад явдаг. Дараагийн удаа сандал дээр суулгах, тольтой харьцуулж, аюулгүй багаж бариулна. Мөн усаар угааж, салхиар үлээлгэх зэргээр гарт нь хийх гэж буй үйлдлээ мэдрүүлж ямар ч өвдөлтгүйгээр айдсыг нь арилгадаг гэнэ. Үүний дараа амны хөндийг нь үзэж эмчлэхэд ямар ч асуудал гардаггүйг эмч нар хэлж байлаа. Харин энэ бүхэнд багахан л цаг хугацаа шаардана. Хамгийн гол нь даунтай хүүхдүүдийг төвөгшөөхгүйгээр сэтгэл гаргаж харьцахад л болдог. Энэ зарчмыг “Цэмгар” эмнэлгийн эмч нар нарийн баримталж ажилладаг аж. Эмнэлгийн захирал Анагаах ухааны магистр Б.Энэрэл “Манай эмч нар хүүхдүүдээ андахгүй мэддэг болсон. Тэрэнд бараг хийх зүйл байхгүй дээ. Шүдийг нь цэвэрлээд л боллоо гээд бүгдийг нь танина. Харин шинээр ирж байгаа хүүхдүүдэд арай илүү цаг төлөвлөх зэргээр зохицуулдаг. Даунтай хүүхдүүдийн амны хөндийн үйлчилгээг мэргэжлийн үүднээс үзүүлээд нэг мэдэхэд таван жил болсон байна. Манай эмнэлгийн эмч нар даунтай хүүхдүүдийн онцлогийг бүрэн мэдэрч үйлчлэх хангалттай туршлагатай болсон” гэлээ. 
Харин даунтай хүүхдүүд шүдний гажиг заслын аппарат зүүх боломжтой эсэх талаар тус эмнэлгийн Гажиг заслын эмч Ц.Дэлгэрмаа “Даунтай хүүхдүүдийн хэл нь арай том, ам нь ангархай байдалтай байдгаас гажиг засал дээр асуудал үүсдэг. Гажиг заслын аппарат зүүхэд жаахан төвөгтэй ч тухайн хүүхдээсээ хамаарна. Эцэг эх, хүүхэд, эмч гурвуулангаас нь тэсвэр тэвчээр шаардана. Гэхдээ аав, ээжийнхээ оролцоотой аппарат сайн зүүж байгаа хүүхдүүд бий. Хүүхдийн сонирхол сэтгэлзүйд тулгуурлахгүй бол сүүлдээ энгийн эмчилгээ хийлгэхэд дургүйцэх зэргээр үр дүн муутай.Тиймээс хүүхдэд хөгжилтэй байдлаар дасгал хөдөлгөөнийг зааж өгөх хэлбэрээр гажиг заслын эмчилгээ хийх хэрэгтэй. Манайх дээр аппарат хоёр жил зүүгээд гажигаа бүрэн засуулсан даунтай хүүхэд бий. Анхнаас нь сайн ойлгуулаад хэлчих юм бол ямар ч асуудалгүй.Ер нь амны хөндийн үзлэгийг зургаан сард нэг удаа, шаардлагатай тохиолдолд 3-4 сард тогтмол үзүүлэх ёстой. Шүдний цэвэрлэгээ, угаалгыг бол байнга хийлгэх хэрэгтэй байдаг” гэсэн юм. 
Сэтгүүлчийн сониуч зангаар цөөнгүй жил маш олон хүүхэд болон тэдний ар гэрт хөнгөлөлттэй үйлчилж, хэд дахин цаг хугацаа зарцуулдаг талаар нь асуухад Б.Энэрэл захирал “Нийгэмд аль болох сайн сайхан зүйл хийж эерэг байхыг хүссэн учраас ачааллаас төвөгшөөж, ашиг ольё гэж хардаггүй. Манай үйлчилгээний ихэнх нь хөнгөлөлттэй болохоор айхтар ашиг орлого олддоггүй. Анхнаасаа ашиг ольё гэж ажилласан бол өдийд том байр, үнэтэй тоног төхөөрөмж, олон ажилчинтай болох байсан. Гэхдээ санхүүгийн сахилга баттай байхад л бүх зүйл болно. Хэзээ ч харамсч байгаагүй. Манай эмч нар ч хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байж аз жаргал авдаг” гээд инээмсэглэлээ. 
“Цэмгар” эмнэлэг саатсан агт араа авах, хэл уруулын хөвч уртасгах, хиймэл шүд хийх, төрөл бүрийн гажиг засал гээд амны хөндий, шүд эрүү нүүртэй холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлж байна. Энэ бүхний хажуугаар дауны хам шинжтэй хүүхдүүдэд цаг хугацаа, сэтгэл зүтгэл гаргаж буй хөдөлмөрч, халуун сэтгэлтэй. Мөн аутизм, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Тэдний байнгын үйлчлүүлэгч “Нарны хүүхдүүд”-ийн хэлснээр дулаахан гэр нь болтлоо ижил дасал болжээ.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.6  ЛХАГВА № 196 (6673)