Ч.БЯМБАХАЖИД

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулж байна. Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг 77990101-14 утсаар авах аж. Түүнчлэн дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет энэ сарын 2-ны өдөр 11:00-14:00 цаг, гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.

Мөн нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн 2 кабинет гуравдугаар сарын 2-ны өдөр 11:00-14:00 цаг, гуравдугаар сарын 3-5-нд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Харин нийслэлийн Түргэн тусламжийн төв, нэгдсэн эмнэлэг, Өргөө, Хүрээ, болон Амгалан амаржих газар бусад харьяа эмнэлгүүд 24 цагаар тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

Эх сурвалж: zms.mn