Н.ДАЯН

Нэг мод тарьвал энэ насны буян, хоёр мод тарьвал хойт насны буян, гурван мод тарьвал гурван үеийн буян гэдэг. Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд УДЭТ-ын хамт олон нэгдэж Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн театр үүсэж хөгжсөний, УДЭТ байгуулагдсаны түүхт 90 жилийн ойдоо зориулан Баянгол дүүргийн Агропаркд гурван төрлийн 90 мод тарилаа. Мод тарих ёслолын үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нээж, нээлтэд зориулан УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу үг хэлж, театрын мэндчилгээг жүжигчин О.Майдарравжаа  морин хуурын эгшгээр түрлэг нэмлээ.  Энэ үйл ажиллагаанд Төрийн соёрхот Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Ж.Оюундарь тэргүүтэй 32 уран бүтээлч оролцож ногоон дэлхийг хамтдаа бүтээж, байгаль орчноо хамгаалах үйлсэд иргэдээ идэвхтэй оролцохыг уриаллаа.

 

Эх сурвалж www.polit.mn