Б.Дэмбэрэлням
“Осло-2021” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн залуу тамирчин Д.Отгонжаргал өрсөлдөж байна. Тэрбээр тэгшитгэлд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга Туркийн туршлагатай бөх Эвин Демирханыг 11:2-оор илүүрхлээ. Д.Отгонжаргал дараагийн тойрогт Бразилийн Камила Барбоза да Сильватай хүч үзнэ.
Эх сурвалж: www.polit.mn