Б.ОД

COVID-19 эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвх сул буюу есөн хувьтай байна. Халдварын тархалт нэмэгдэж, дельта хувилбар тархсан энэ үед нэмэлт тун вакциндаа идэвхтэй хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Дельта вирусын давалгаа эхэлж, иргэдэд халдварлах чадвар нэмэгдсэн. Жишээлбэл, Израиль, АНУ, Их Британи улс нэмэлт тунд ач холбогдол өгч байна.. ХӨСҮТ-ээс гаргаж буй судалгаанаас харахад, нэмэлт тунгаа хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэдэд халдвар илэрсэн тохиолдол 0.1 хувь байна. Өөрөөр хэлбэл, 99.9 хувь нь өвдөөгүй гэсэн үг. Тэгэхээр вакцины нэмэлт тун иргэдийг дельта хувилбараас хамгаалж байна. Өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо өндөр байгаа учраас хүн амын 30-50 хувийг дархлаажуулбал халдвар хоёр дахин буурна. Тиймээс иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалъя” гэв.

Эх сурвалж:www.polit.mn