С.САРУУЛ
ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох боломж олгохыг МБХ өвдөг сөгдөн, хадаг бариад гуйсан. Улмаар түүний жинд ДАШТ-д оролцох эрх аваад байсан, “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз тулалдуулан, ялсныг нь дэлхийн дэвжээнд оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Тэдний тулаан өнөөдөр болохоор товлогдсон Гэвч Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй тул О.Тулга ДАШТ-д оролцохоор болсон. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Цэндбаатар жиндээ орохын тулд олон кг жин хассаны улмаас биеийн байдал нь гэнэт муудаж өчигдөр эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Тэгвэл дөнгөж сая тэрбээр жин дээрээ зогсч буй бичлэгээ цахим хуудсандаа байршуулж “60 кг бол миний үндсэн жин учраас асуудал байгаагүй. Гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй” хэмээн Монголын ард түмнээс уучлал хүслээ. Харин яагаад Эрдэнэт хотод тэмцээндээ очоогүй нь учир битүүлэг хэвээр байна.
Эх сурвалж: www.polit.mn