С.САРУУЛ

Мэргэжлийн сумогийн их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар болжээ. Зодог тайлахаар болсныхоо учрыг баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаатай холбон тайлбарлаж буй гэнэ.

 Хакүхо М.Даваажаргал  энэ жил Нагоя башёд барилдаж, 15 даваатай нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн дээд амжилтаа шинэчилсэн юм. Тэрбээр  2007 онд ёкозүна цол хүртэж, 1187 даваа авч 14 жилийн турш Японы мэргэжлийн сүмог эзэгнэсэн билээ. Мэргэжлийн сумод 45 түрүүлж бүх цаг үеийн бүх дээд амжилтыг эзэмшиж байгаа их аварга юм.

Эх сурвалж: www.polit.mn