Б.ДОЛЖИНЖАВ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. ЗГХМОНХГ-ын ажилтан О.Бямбагэрэл "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.Ерөнхий сайдын зүгээс үе шаттай маш сайн судалгаанд үндэслээд үйл ажиллагаануудаа нээхийг үүрэг болгосон. Мөн Гашуунсухайт боомтод нэмэлтээр PCR төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо” гэв.
Эх сурвалж:www.polit.mn