Д.ДАРАМБАЗАР

Ираны тамирчин Захра Немати “Токио-2020” паралимпод эмэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн юм. Ингэснээр тэрбээр гурван паралимп дараалан алтан медаль хүртсэн амжилт үзүүлж байна. 36 настай Захра Немати Рио-де-Жанейро, Лондоны паралимпаас алтан медаль хүртсэн юм. Харин энэ удаагийн наадамд Италийн тамирчныг эцсийн мөчид буулган авснаар гурав дахь алтан медалийн болзлыг хангажээ. Ийнхүү эх орондоо паралимпийн ес дэх алтан медалийг авчирлаа. Өнгөрсөн сарын 24-нд нээлтээ хийсэн паралимпийн наадам өнөөдөр дуусаж байна. 

Эх сурвалж www.polit.mn