Т.САЙХАН

Улсын Их хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Р.Эрдэнэбүрэн нар мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн: 

-Ардчилсан нам Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт явуулах нөхөн сонгуульд парламентад суудалгүй намууд, нам доторх бүлгүүдтэй нэгдэж орохыг уриалсан.  Парламентад суудалгүй намууд уулзаж ярилцсан. Ардчилсан намаас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх саналтай нэр дэвшигчдийн албан хүсэлтийг маргаашаас хүлээж авна. 

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр:

-Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын орон нутаг дахь жирийн гишүүд, дэмжигчдэд маш их гомдол ирж байна. Тус хуульд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар заасан. Учир нь орон нутагт чадалтай мэргэжлийн боловсон хүчин алга. Гэтэл энэ хоосон цаас болж байна. МАН засаглаж байгаа орон нутагт энэ тоо хэтэрсэн. Хүн болгонд албан тушаал хуваарилсан. Үүнээс болоод 30 хувь биш зарим газар 60, зарим газар 90 хувь нь хурлын төлөөлөгчид нь төрийн жинхэнэ албан хаагч болсон гомдол ирж байна. Ийм асуудал байгаа бол төрийн албаны зөвлөл мэдээлэл аваад, Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль зарлах ёстой гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна." гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn