Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 28-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Энэ бүрийн наймдугаар сарын 28-нд Хятадын хамгийн романтик уламжлалт баяр Ци Ши тохиож байна. Ци Ши гэдэг хайр сэтгэлтнүүдийн баярыг дорнын он тооллын долоо дахь сарын 7-нд тэмдэглэдэг. Эндээс уг баярын бас нэг нэр давхар долоогийн наадам (Double Seven Festival) үүсэлтэй. Малчин залуу нэхмэлчин эмэгтэй хоёрын хайр сэтгэлийн тухай эрт дээр цагаас манай үе хүртэл яригдаж ирсэн туульстай энэ баяр холбоотой. Сүн овгийн улс 960-1279 ба Юань овгийн улсын 1206-1368 үеэр Ци Ши баярын яармагууд нийслэлд нээгдэн хөл хөдөлгөөн ихтэйгээр энэ баярыг тэмдэглэж иржээ. Одоо уг уламжлалаас хөдөө орон нутагт үлдсэн байна. Харин сүүлийн жилүүдэд Ци Ши баяр хотын залуус дунд алдартай болон Хятадын Валентины өдөр болж эхэлжээ. Энэ үеэр Вега од тэнгэрт өндөр байх үеэр хятад бүсгүйчүүд усны гадаргад зүү тавина. Хэрэв тэр нь живэхгүй бол бүсгүйд нөхөр олдоно гэдэг ажээ. Япончууд Хятадын эртний энэ баяраас зээлдэн өөрийн Танабата гэдэг наадмыг долдугаар сарын 7-нд хийдэг уламжлалтай.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1624.08.28. Японы далайн эргийн нэгэн хотод Тайванийн хоолойд далайн дээрэм хийн амьдарч байсан хятад айлд “Тайванийг чөлөөлөгч” Чэн Чэнгүнь төржээ. Тайванийн арлыг үүнээс 20 жилийн өмнө эртний Мин улсын овгийнхон Цин овгийн улсын эсрэг цаашдын тулааны бааз болгон ашиглаж байв. Чэн эхлээд Хөх мөрний нам дор нутагт Манжуурын Цин улсын эсрэг 100 мянган хүнтэй арми удирдан тэмцээд ялагдал хүлээсэн байна. Түүний дараа ашигтай байрлалтай аралд 25 мянган хүнтэй отрядтайгаар нэвтрэн орж түүнийг тэмцэлдээ ашиглахаар шийдсэн ажээ. Есөн сарын турш арал дахь Голландын горнизоныг бүслэн хааж байгаад буулган авчээ. Тэр амжилтдаа урамшсан 38 настай Чэн Чингүнь Филиппинийг испаничуудаас чөлөөлөх төлөвлөгөөтэй байсныг 1662 оны зургадугаар сард түүний гэнэтийн үхэл тасалжээ. Тайванийг 1683 онд эх газрын Хятадын Фузянь мужид нэгтгэсэн юм.
1749.08.28. “Бүгдэд таалагдах гэсэн хүсэл нь хамгийн инээдэмтэй хүсэл юм” хэмээн хэлсэн Германы уран зохиолын сонгодог төлөөлөгч Иоганн Фольфанг Гёте 1749 оны наймдугаар сарын 28-нд төржээ.
Эх сурвалж www.zms.mn