П.Лхагва

ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн яруу найргийн өдөр” хэмээн зарлан тунхагласнаас хойш энэ өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна. 

1999 онд Францын Парис хотод болсон ЮНЕСКО-гийн 30 дахь чуулганаар жил бүрийн гуравдугаар дугаар сарын 21-нд Дэлхийн яруу найргийн өдрийг тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан. Үүнээс өмнө аравдугаар сарын 15-ны өдөр буюу Ромын яруу найрагч Виргилийн төрсөн өдрийг Яруу найргийн өдөр хэмээн тэмдэглэдэг байв. Тодруулбал, Америкийн яруу найрагч Тесса Уэбб 1938 онд Яруу найргийн өдрийг тэмдэглэдэг болох санаачилга гаргаж, эртний Ромын яруу найрагч Виргилийн төрсөн өдрийг Яруу найргийн өдөр хэмээн тогтоогоод Охайо мужид жил бүр тэмдэглэдэг байсан түүх бий.

Энэхүү өдрөөр яруу найргийн гоо сайхныг хүмүүст ойлгуулах, яруу найрагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, залуу яруу найрагчдад уран бүтээл туурвих боломж олгоход чиглэж ирсэн байдаг. Түүнчлэн яруу найргаар дамжуулан аливаа хэл соёлын олон талын хөгжлийг дэмжих, устаж буй хэлийг таниулан дэлгэрүүлэх нь дэлхийн яруу найргийн өдрийн бас нэгэн агуулга, зорилго оршдог юм.