Т.САЙХАН
ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг өнөөдөр /08.20/ прокурорын захирамжаар суллахаар болжээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Орхон "Прокуророос өнөөдөр суллах захирамж гарлаа. Өнөөдөртөө бид хүнээ гаргаж авна. Уг хэрэг мөрдөн байцаалтад буцсан байсан" хэмээн мэдэгджээ.
С.Баярцогтод анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх 4.8 жил болгон бууруулсан бөгөөд Улсын дээд шүүх энэхүү шийдвэрийг нь хэвээр үлдээгээд байсан юм. Улмаар хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн Улсын дээд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг өнгөрсөн долоодугаар сард хянан хэлэлцсэн. Ингэхдээ С.Баярцогтод холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм.
Эх сурвалж:www.polit.mn