Р.Оюун
"Зууны мэдээ" сонины нийтийн эрх ашгийн төлөөх 2024 оны сүүлийн хагас жилийн 12 бүтээлээс шилдгийг шалгарууллаа. Шилдэг бүтээлээр "Түмний хүүхдийн эрх түрээсийн сургуульд зөрчигдөж байна" бүтээлээрээ "Зууны мэдээ" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, Экологи, нийгмийн мэдээллийн албаны дарга Б.Баяржавхлан нарын хамтын бүтээл шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнууллаа. Нийтийн эрх ашгийн төлөөх 12 бүтээлээс шилдгийг шалгаруулахад МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, сэтгүүл зүйн доктор /Ph.D/ Б.Наранбаатар, СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, сэтгүүл зүйн доктор /Ph.D/ Д.Цэнд, 1994 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт нийгэм, эрэн сурвалжлах чиглэлээр дагнан бичсэн сэтгүүлч Д.Заяабат, GoGo.mn сайтын ерөнхий редактор, хэлтсийн менежер Р.Адъяасүрэн гэсэн экспертүүдийн үнэтэй санал, шүүмжийг хэллээ. Мөн "Нарын ногоон навч" ТББ-ын тэргүүн, байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Б.Чимид, Эдийн засгийн өрсөлдөх чадвар, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч, докторант Б.Лакшми, "Prestige engineering"-ийн гүйцэтгэх захирал, Ш.Ганзориг, МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, сэтгүүл зүйн сургагч багш Д.Мөнхчимэг болон СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутнууд оролцсон юм.
Шилдэг бүтээлийн эзэн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, Экологи, нийгмийн мэдээллийн албаны дарга Б.Баяржавхлан.
Шилдэг бүтээлийн эзэд экспертүүдийн хамт.
Эх сурвалж www.zms.mn