Т.САЙХАН

НАМЗХ-ны Бага хурлын IV хуралдаан өчигдөр /08.18/ болсон. Хуралдаанаар  Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох эсэхийг хэлэлцэж, олонхийн саналаар Б.Оргилыг томилжээ. Хуралдаанд нийт гишүүдийн 266 гишүүн буюу 80.8 хувийн ирцтэйгээр цахим хэлбэрээр оролцжээ.

Мөн энэ удаагийн хурлаар Нийгмийн Ардчилсан үзэл баримтлалыг сурталчлах, холбооны цаашдын 15 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох “Хөгжлийн хөтөлбөр -2030” бодлогын баримт бичгийг хэлэлцэн батлалаа.Холбооны гишүүдэд болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх "Нийгмийн Ардчилал" залуучуудын академи, "Нийгмийн ардчилал" залуучуудын сан, "Нийгмийн Ардчилал" залуучуудын судалгааны интитутыг дэргэдээ байгуулан ажиллаж эхэлжээ. 

Мөн хэлэлцэх асуудлын дагуу  Удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон байна. Шинээр томилогдсон УЗ-ийн гишүүнд Э.Батшугар,Г.Дашням,  Г.Төгөлдөр нар багтсан байна.

Эх сурвалж:www.polit.mn