Т.САЙХАН

МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо өнөөдөр /08.17/ цахимаар бага хурлаа хийж байна. Энэхүү хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно.  Өнгөрсөн хугацаанд тус албыг хашиж байсан Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгч, намын газрын дарга болсон. Мөн саяхан болсон Удирдах зөвлөлийн хурлаас Б.Оргилыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон юм.

Өдгөө НАМЗХ нь нийт 300 гаруй гишүүнтэй. Өнөөдрийн хуралдааныг цахимаар биш, танхимаар явуулах асуудлыг НАМЗХ-ны 12 аймаг, таван дүүргийн салбараас мэдэгдэж, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учралд шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад:

  • НАМЗХ-ны бага хурлын гишүүдийн нэрсийг зургадугаар их хурлаас сонгогдсон гишүүдийн нэрстэй тулгах,
  • НАМЗХ-ны IV бага хурлыг цахимаар зохион байгуулах,
  • НАМЗХ-ны IV бага хурлын зохион байгуулалтын ажлын хэсэгт, аймаг нийслэлийн дүүргийн НАМЗХ-ны дарга нарын бүрэлдэхүүнийг оролцуулах зэрэг шаардлага хүргүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn