Л.ХЭРЛЭН

Монголын барилгын салбарт  гарсан томоохон  ослын нэг  “Рапид Архитектур Констракшн”-ий барьж байсан  таван давхар орон сууцны  карказаас ажилчин Х унаж хүнд гэмтсэн хэрэг цагдаа, шүүхийн шатанд хоёр жил  гаруй  болж байна.  Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад энэ сарын 27-нд товлогдсон гэв.

Тус хэрэг 2019 оны тавдугаар сарын 19-ний 17:00  цагт  Сүхбаатар дүүргийн XI хорооллын VII хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны хойно баригдаж байсан таван давхар орон сууцны барилга дээр гарсан байдаг. Уг барилга нь Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Хотын ерөнхий архитекторын Ажлын албаны хариуцсан “Загвар гэр хорооллын хөгжил” төслийн 40 айлын орон сууц юм. Гүйцэтгэгч нь “Рапид Архитектур Констракшн” компани бөгөөд 2017 онд ашиглалт оруулах байсан ч 2019 онд  дуусаагүй, улмаар дээрх осол гарсан байна.

Осол гарсан цагаас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Рапид Архитектур Констракшн” компанийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, Хөдөлмөрийн хууль зөрчсөн гэсэн зөрчлүүдийг урьдчилан тогтоосон ч хуулийн байгууллагын шатанд 2.4  жил өнгөрчээ.

Эх сурвалж: www.polit.mn