Т.САЙХАН

Халдварын тохиолдол Улаанбаатар хотод буурсан үзүүлэлттэй байгаа ч наймдугаар сарын 27-ноос 2000-д хүрэх тооцооллыг ХӨСҮТ гаргажээ. Энэ нь халдварын хоёр дахь давалгаа эрчимжсэн зургаадугаар сарын түвшинд эргэн хүрнэ гэсэн үг. 

Наймдугаар сарын 15-н буюу өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод 290 тохиолдол бүртгэгдсэн нь тавдугаар сараас хойших хамгийн цөөн тохиолдолд тооцогдож байна. Улаанбаатар хотод зургадугаар сарын 19-нд өдөрт 1877 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн хугацаан дахь халдварын оргил үе байв. Харин долдугаар сарын 4-нөөс хойш тасралтгүй буурсаар 300-аас доош халдвар өдөрт бүртгэгдээд байгаа юм. Есдүгээр сарын 1-нээс цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэж эхэлнэ. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ гэр ба сургууль, цэцэрлэггэсэн маршрутаас өөрөөр гадуур дагуулж явахгүй байхыг ЭМЯ болон ХӨСҮТ-өөс анхааруулсаар байгаа юм. 

Эх сурвалж:www.polit.mn