Ч.ЗОТОЛ

Монголын цогц сургалт, хөгжлийн академиас  хоёр сая хүртэлх  төгрөгийн  тэтгэлэгтэй БНСУ-д сурах,  ажиллах боломжийг олгох  цогц хөтөлбөрийг  мэргэжил эзэмшиж, түүгээрээ ажиллахыг хүсч буй залууст хандан  санал болголоо. Тус хөтөлбөр нь БСШУЯ-аас албан ёсоор зөвшөөрөгдсөн индекс бүхий бичиг баримттай төгсгөх  бөгөөд сонгон суралцах мэргэжлүүд нь:

- #NW3111_29_индекстэй Аяллын хөтөч тайлбарлагч

- #NW3111_29_индесктэй Солонгос хэлтэй + Аяллын хөтөч тайлбарлагч

- #SO_5142_11_индекстэй Гоо засалч

- #SО_5141_11_индекстэй Үсчин

- #lE_7533_28_индекстэй Оёмол бүтээгдэхүүний оёдолчин  

- #AD_7532_27_индекстэй Хувцасны дизайн

- #BF_3313_14_индекстэй Телбер тооцооны  нярав

- #IO_7421_16_индекстэй Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан гэсэн мэргэжлүүд байх юм.

Суралцагч дотооддоо  нэг  жилийн дотор  мэргэжил  эзэмшээд үргэлжлүүлэн БНСУ-д  сурч, ажиллах боломжтой аж. Бүртгүүлэгч нь ЕБС-н сургуулиа төгссөн насанд хүрэгч байх бөгөөд  өдрийн цагаар суралцах боломжтой, 18-45 насныхан байна.  46-аас дээш насныхан элсэн сурч болох ч  тусгай нөхцөл шаардах тул  биечлэн уулзаж бүртгүүлэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл авах ёстой.  Дэлгэрэнгүй мэдээллийг  7000-0116, 8000-0116, 8878-0116 утсаар холбогдож авах боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn