Ч.Зотол 

Энэ жилийн  намрын худалдаа “Мишээл Экспо”-д гарах  бөгөөд энэ сарын 16-наас ирэх сарын 5-ыг хүртэл 21 хоног  зохион байгуулахаар болжээ. 

Дэлхий нийтийг хамарсан  цар тахлын нөлөө Монгол Улсын эдийн засагт хүнд тусч тэр дундаа үндэсний үйлдвэрлэгч ААН, жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү нөлөөлж  хямрал үүссэн. Засгийн газар, УОК-ийн удаа дараа гаргасан урт хугацааны хөл хорионы улмаас бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт импорт худалдааны эрэлт нийлүүлэлт тасалдаж худалдаа борлуулалт буурсан зэрэг нь маш том хүндрэлийг бий болгосон.  

Иймд “Мишээл Экспо”  компанийн зүгээс намрын улирлыг угтаж үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж, хувиараа бизнес эрxлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтанд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор намрын худалдааг 21 хоногийн турш төрөлжсөн худалдаа хэлбэрээр зохион байгуулах гэж байгаа аж. 

Энэ худалдаанд үндэсний хүнс барааны үйлдвэрлэгчид, дүрэмт хувцас, ном, хичээлийн хэрэгсэл худалдаалагчид, бүх төрлийн боловсрол сургалтын төвүүд, импортын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдарсан үнээр өргөн сонголттойгоор нэг дороос xудалдан авах боломжийг олгох юм. 

Ажиллах цагийн хуваарь   энэ сарын 16-наас ирэх сарын 5-ныг дуустал 11.00-19.00 цагийн хооронд. 6м.кв талбай - 660.000 төгрөг /НӨАТ орсон/ байхаар зохицуулжээ. Оролцох аж ахуй нэгжийн төлөөлөгч нь УОК, НОК-оос тавьж буй шаардлагын дагуу вакцины хоёр тунд бүрэн хамрагдаад 14-өөс дээш хоносон урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээтэй байна. Мөн худалдааны үеэр халдвар хамгааллын дэглэм, дүрэм журам, зааврын дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг баримтлан ажиллана гэсэн санамжийг гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn