Т.САЙХАН

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг Засгийн газрын ээлжит хуралдаанаар /08.11/  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл  ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомыг томилсон байна. Тэрбээр иргэний нисэхийн салбарт инженерийн албан тушаалаас эхлэн 37 жил ажиллажээ. Энэ хугацаанд ИНЕГ-ын дэд даргаар гурван удаа томилогдон ажиллаж байв.

Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом өнөөдөр ИНЕГ, ИНҮТ-ын удирдлагууд, Үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг алба нэгжүүдийн дарга нартай уулзаж үйл ажиллагааг хэвийн жигд үргэлжлүүлэн явуулах үүрэг, чиглэл өгчээ.

Эх сурвалж:www.polit.mn