Т.САЙХАН

АН-ын 4/11 ээлжит мэдээллийн цагаар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн "Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль зохион байгуулах ажлын хэсэг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ажилдаа орсон. АН-ын хуваагдсан хэсгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн намууд нэгдэж энэ сонгуульд орвол үр дүнтэй болно.

Тиймээс уулзалтууд зохион байгуулна. Нам дотор байгаа бүлэг, хэсгүүдийг сонгуульд нэгдэж орохыг уриалж байна. Яаралтай энэ ажил руу орох хэрэгтэй. 

Эхний ээлжид нэр дэвшигчийн нэр ярихаас илүүтэй сонгуульд яаж оролцох вэ гэдгээ ярих хугацаа эхэлж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn