Б.ОД
Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоох гэж байгаа тухай тус аймгийн Засаг дарга мэдээлэл өглөө.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Баян-Өлгий аймагт коронавирусын халдварын тархалт өндөр эрсдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тйимээс аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ.Эрүүл мэндийн салбар болон төрийн байгууллагуудын ажилтнууд өвдөж байна. Тиймээс наймдугаар сарын 15-25-ны хооронд 10 хоногийн хугацаатай Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналыг АОК-т танилцуулна.Харин хот болон бусад аймаг руу явах хүмүүс нь явна. Аймгийн хэмжээнд үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоох асуудлыг хөндөж тавина" гэв.
Эх сурвалж:www.polit.mn