Д.АРИУН
БНСУ-ын “Хьюндай” эмнэлгийн салбар 2024 онд Монголд үйл ажиллагаагаа шинэчлэн сэргээн эхлүүлсэн. Тус эмнэлэг нь гэмтэл согог, ерөнхий мэс засал, дотор зүрх судас, мэдрэл, хүүхдийн үзлэг, чих хамар хоолой, нүд судлал, нүүр амны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн дүрс оношилгоо, лаборатори, зүрхний эхо, хөдөлгөөн засал зэргийг хийж байгаа. Монголчууд үе солиулах хагалгааг хийлгэхээр өндөр хөгжилтэй орныг зорих нь түгээмэл. Тиймээс Солонгосын чанартай үйлчилгээг хямд үнээр авах боломжийг бүрдүүлсэн гэж БНСУ-ын Жүнг-Анг их сургуультай боловсролын хамтын ажиллагаатай Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Ким Бү Соб “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө онцолж байсан.
“Монгол Хьюндай” эмнэлгийн багийнхан Багануур дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран 2025 оны нэгдүгээр сарын 18-нд буюу энэ бямба гаригт Багануур дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгөх аж. Энэ хүрээнд насанд хүрэгсдийн гэмтэл согог, хүүхдийн гэмтэл согог, төрөлхийн ясны согог, ясны идээт үрэвсэл, спортын гэмтэл гэсэн чиглэлээр иргэд мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулж, зөвлөгөө авах боломжтой.
Дашрамд дурдахад “Монгол Хьюндай” эмнэлэг нь Нийгмийн хариуцлагын хүрээнд АШУҮИС-ийн 10 оюутанд тэтгэлэг олгосон билээ.
Эх сурвалж: zms.mn
Холбоотой мэдээлэл:
БНСУ-ын Жүнг-Анг их сургуультай боловсролын хамтын ажиллагаатай Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Ким Бү Собтой ярилцлага https://www.zms.mn/a/100486
АШУҮИС-ийн 10 оюутанд тэтгэлэг гардууллаа https://www.zms.mn/a/100474