Т.САЙХАН
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт энэ оны аравдугаар сарын 10-нд товлогдоод буй. Улс төрийн намууд уг сонгуульд оролцохоо илэрхийлж эхлээд байгаа. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас нэр дэвших хүсэлтээ өмгөөлөгч Л.Батжав намынхаа удирдлагуудад гаргажээ.
Тэрбээр “Миний бие 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий нутгийн хөгжлийн төлөө нэр дэвшихээр ажиллаж байх үед МАН-ын удирдлагууд дуудаж уулзаад улс орны хөгжлийн төлөө намд элсэж, багаараа ажиллая гэдэг санал тавьсан. Энэ саналын дагуу би МАН-д элсэж, гишүүдээ дэмжиж ажилласан. Энэ удаагийн нөхөн сонгуульд миний бие нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлж байна. Хэрэв УИХ-д сонгогдвол хамгийн түрүүнд авлига, хээл хахуультай тэмцэх асуудлыг барьж авна гэж бодож байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn