Ч.ЗОТОЛ
Европ тивийн хамгийн том задгай талбайн арга хэмжээнд тооцогддог Унгарын "Kurultaj” буюу Хурилдай энэ сарын 13-15-нд болно. Сондгой жил тэмдэглэдэг энэхүү ёслол нь “Өвөг дээдсийн өдөр” нэртэй, Карпатын хотгорын болон бусад нүүдэлчин гаралтай ард түмнүүдийн төлөөлөл оролцдог байна. Өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй учир энэ удаа 200 гаруй мянган хүн оролцохоор байна гэсэн урьдчилсан мэдээ гарчээ.
“Хурилдай”-д Унгар улсад суугаа Монгол Улсын ЭСЯ монгол гэр барьж оролцдог уламжлалтай. Энэ жил ардын урлагийн "Домог" хамтлаг оролцож ая дуугаа өргөн барих бол монгол айргаар зочдоо дайлах юм байна. Мөн анх удаагаа "Элчин сайдын нэрэмжит цомын төлөө тэмцээн" зохион байгуулах гэж байгаа бөгөөд цаашид уламжлал болгох энэ тэмцээнд Европын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болсон 10-аад багийн 70-80 харваач оролцохоор бэлтгэлээ базаажээ. “Хурилдай” –н ёслол Унгар улсын Бугац тосгоны ойролцоо тал дээр зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: www.polit.mn