Б.ОД

Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар АНУ, Турк, Грек, ОХУ, Канад зэрэг улсуудад томоохон хэмжээний ой, хээрийн гал түймэр гараад байна.Манай улсын хойд хөрш ОХУ-ын 19 бүс нутагт томоохон хэмжээний ой, хээрийн түймэр гарсан. Үүнээс Бүгд Найрамдах Саха (Якут)-д 111 ойн гал түймэрт 1417718 га талбай, мөн Эрхүү мужид 27 ой, хээрийн түймэр гарч 111629 га талбай шатжээ.

Манай улсад энэ сарын 10-ны байдлаар долоон аймгийн 18 суманд 25 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.  Энэ түймэрт ойн 1765 га, хээрийн 120 мянга 904 га нийт 122 мянга га талбай өртөж, байгальд нэг тэрбум 219 сая төгрөгийн хохирол учирчээ.

Оросын Холбооны Улсад гарсан энэ түймрийн улмаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын болон Улаанбаатарын бүс нутагт түймрийн утаа тархаад  байна.

Эх сурвалж:www.polit.mn