Б.ОД

Агаарын тээврээр энэ оны эхний хагас жилд нийт 58112 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 238877 зорчигчоор буюу 80.4 хувиар буурсан байна. Олон улсад 21735 хүн тээвэрлэсэн нь 115707 хүн буюу 84.2 хувиар, орон нутагт 36377 хүн тээвэрлэсэн нь 123170 хүн буюу 77.2 хувиар тус тус буурчээ.

Энэ бууралтад Оюутолгой, Даланзадгад чиглэлийн зорчигчид 85 хувь, Улаангом чиглэлийн зорчигчид 92 хувь, Улиастай чиглэлийн зорчигчид 90 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн болохыг ИНЕГ-аас мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn