Б.БАЯР

Засгийн газрын ээлжит хуралдаан /2021.8.11/ болж байна. Энэ хуралдаанаар дөнгөж сая ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 
Л.Бямбасүрэн хамгийн сүүлд Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан байдаг. Өмнө нь олон асуудалд нэр холбогдож байв.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

 

Эх сурвалж: polit.mn