Н.ЛХАГВАБАЯР

Дэлхийн хотуудын агаарын чанар, бохирдолтой хотын зэрэглэлийг тогтоодог https://www.iqair.com/world-air-quality-ranking сайтад 2021.08.10 ны өдрийн байдлаар Улаанбаатар хот агаарын чанар, бохирдлын зэргээрээ хоёр дугаарт жагсаж байгаа бол нэг дүгээрт Оросын холбооны улсын Красноярск хот жагсжээ.  ОХУ-д гарсан ой, хээрийн түймрийн утааны улмаас сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот утаанд бүрхэгдэж агаарын чанар, бохирдлын хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотой юм. Түймрийн утаанаас үүдэн PM10, PM2.5 элементийн тоосонцрын хэмжээ нэмэгдэн аюулын түвшинд байна.

 Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 7-р хороо, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Баруун дөрвөн зам, Сонгинохайрхан дүүрэг гэх мэт 10 бүс газарт агаарын бохирдлын хэмжээ өндөр байгааг тус сайт үзүүлжээ.  

Эх сурвалж: www.polit.mn