Т.САЙХАН
Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх тохиолдол гарч байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байсан билээ. Хаарамалтай нь энэ сарын 2-нд иргэн Б Маршалын гүүрний орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голд сэлж байгаад могойд хатгуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэрэв иргэн Бамбай хоншоорт могойд хатгуулвал яаралтай эмнэлэгт очих шаардлагатайг албаныхан анхааруулсаар байна.
Биеийн урт 70 орчим см
Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
Хүүхэн хараа нь босоо.
Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана. Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn