Т.САЙХАН

Говь-Алтай аймгийн Тонхил суманд Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол энэ сарын 7-нд болжээ. 

Сутай хайрханыг тайх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ж.Чинбүрэн болон Говь-Алтай аймгийн Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцсон байна.

Тахилга наадамд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдаж Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун үзүүрлэжээ. 

Сутай хайрханыг Ерөнхийлөгчийн 2007 оны долдугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Төрийн тахилгат уул болгосон байна.

Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журамд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын аль нэг нь өөрийн тааллаар оролцох бол тухайн ёслолд Монгол Улсын төрийг төлөөлнө хэмээн заажээ.

Эх сурвалж:www.polit.mn