Ч.ОЛДОХ
Оюутолгойн асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх Ажлын хэсгээс өнөөдөр \2021.8.9\ мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсгийн зорилго нь 2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр байгуулагдсан. Бүрэлдэхүүнд нь Сангийн сайд, Уул уурхайн сайд, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд зэрэг Засгийн газрын холбогдох салбарын хариуцсан сайд нар, УИХ-ын нэр бүхий гишүүдийн төлөөлөл орж өргөн хүрээтэй ажиллаж байгаа юм.
Оюутолгойн төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн, мөн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй хөндлөнгийн шинжээчдийн багийг ажиллуулъя, дээр дурдсан хоёр асуудал дээр дүгнэлт гаргуулъя гэсэн байдаг. Ингэснээр хөндлөнгийн шинжээчид 2021 оны гуравдугаар сард томилогдон өнгөрсөн таван сар гарцйн хугацаанд ажилласны эцэст өнөө өглөө албан ёсоор дүгэнлтээ ирүүлснийг Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэв.
Хөндлөнгийн шинжэчдийн дүгнэлтээр гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сарар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн явдал нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болоогүй. Өөрөөр хэлбэл геотехникийн асуудлаас болж зардал нэмэгдээгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Эх сурвалж: www.polit.mn