Т.САЙХАН
“Токио-2020” олимпоос мөнгөн медаль авсан жүдо бөхийн тамирчин Саиед Моллайгийн амжилтыг мялааж, “Эко кар центр” ХХК-иас нэг машин үнэгүй сонгон авах эрхийн бичгээр шагнаж буйгаа зарласан билээ.
Тэгвэл Саиед Моллай өнөөдөр /08.06/ тус компанид очиж унах машинаас сонгожээ. Тэрбээр “Тoyota Sai” загвар суудлын автомашин сонгосон байна.
Энэ үеэр Саиед Моллай “Намайг маш их дэмжсэн монголчуудад талархаж байна. Тиймээс би энэхүү медалиа та бүхэнд зориулж байгаагаа анх хэлж байсан. Ноён Х.Баттулга, жүдогийн багийнхан, Жүдо бөхийн холбооныхон, надад тусалж дэмждэг хүмүүс гээд бүгдэд нь би энэхүү медалиа зориулж байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn