Т.САЙХАН
"Даяар Монгол" хөдөлгөөний гишүүн, Хонхэрээдийн Б.Энхбат /08 05/ мэдээлэл хийхдээ “No Naadam” жагсаалд оролцсон хүмүүсийг олж эрэмдэглэнэ" гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Энэ нь олон нийтийн дунд айдас төрүүлээд байна.
Дээрх асуудлаар ЦЕГ-аас тодруулахад "Уг асуудлаар Хонхэрээдийн Энхбатаас цагдаагийн байгууллага тайлбар мэдүүлгийг авч байна" гэв.
Эргэн сануулахад, “No Naadam” жагсаал нь өнгөрөгч долдугаар сарын 1-нд болсон. Уг жагсаалд үйл ажиллагаа нь хаагдсан аж ахуй нэгжийн төлөөлөл болон иргэд сайн дурын үндсэн дээр баяр наадмыг эсэргүүцэж төв талбайд жагссан юм.
Эх сурвалж:www.polit.mn