Т.САЙХАН

ЭМЯ-наас коронавирусийн дельта хувилбараас хамгаалах талаар мэдээлэл өглөө.  ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллага хамтран ажиллаж байна. Хилээр нэвтэрч байгаа иргэдийг PCR болон түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байна. Хэрэв шинжилгээ эерэг гарвал тусгаарлан эмчилнэ.  Мөн эерэг гарсан хариуны 50 хүртэл хувьд дельта хувилбар эсэхийг шинжлэх үүргийг лабораториудад өгсөн. Одоогоор PCR шинжилгээнд дельта хувилбар нэмж батлагдаагүй байна" гэв. Долдугаар сарын 23-нд дээрх эх сурвалжийн өгч байсан мэдээллээр Монгол Улсад дельта хувилбарын долоон тохиолдол бүртгэгдээд байв.

Эх сурвалж:www.polit.mn