Т.САЙХАН
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнээс 1246 хүний сорьцод халдвар илэрлээ.Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 171097 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 475 нь нийслэл хотод,
- 771 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,804 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 841 хүн эндээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,064
- Хүндэвтэр- 2,588
- Хүнд – 969
- Маш хүнд - 189 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn