Т.САЙХАН

МАН-ын ХII бага хурал өнөөдөр цахимаар хуралджээ.  Хуралдаанаар ирэх аравдугаар сард болох УИХ-ын 18,  28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, сонгуульд өрсөлдөх хүний нэрийг дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг хэлэлцэн баталлаа.

Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай. Иймээс Монгол  ардын нам УИХ-ын 18, 28 дугаар тойрогт ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуульд оролцохоо ийнхүү Бага хурлын XII хуралдаанаар эцэслэн шийдвэрлэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn