Б.ОД
Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хүүхдийн мөнгө олгох журамд “Төрийн сангийн газар сар бүрийн 20-ноос өмнө мөнгийг хүүхдийн дансанд шилжүүлнэ. Харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна” гэж заасан байдаг.Бид хөл хорионы үед болон наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олгож байсан. Одоо эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгийг олгоно. Мөн хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон, банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг дээрх журамд шинээр оруулж өгсөн" гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn