П.АМГАЛАН 

Итали Улсын Верона хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд  зохион байгуулагдсан 100 буудалт даамын төрөлд "Веронагийн цом" тэмцээн болж , тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мишээл түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрэээр дэлхийн аварга Виктория Мотричког ардаа орхин түрүүлсэн нь онцгой амжилт байлаа.

     "Веронагийн цом" 29 дэх удаагаа зохиогдож байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд есөн орны 70 тамирчин өрсөлдсөн байна. Б.Мишээл нь 2016 онд Турк Улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс блиц төрөлд хүрэл, 2018 онд Беларусь Улсад болсон өсвөр, залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.

Эх сурвалж:www.zms.mn