Б.ОД

 Эрээнээс Замын-Үүд рүү орж ирсэн ачаа тээврийг саатуулахгүйн тулд 24 цагийн дотор шинжилгээний хариуг гаргаж буй талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун "Долдугаар сарын 10-наас хойш өнөөдрийн байдлаар 408 дээж авсан. 2405 үзүүлэлтээр үзсэн. Эерэг 12 сорьцтой бараа бүтээгдэхүүн гарсан.Гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага Эрээний боомтоор орж ирсэн Замын-Үүдэд байгаа ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн дээжийг 24 цагийн дотор гаргаж, 12 терминалд байгаа ачааг өдөрт нь хот руу гаргахаар ажиллаж байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn