Б.ОД
Замын-Үүд дэх гаалийн газраас Мэргэжлийн хяналт, Гааль, Боомтын зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар хамтран үлдсэн 20 мянган тонн ачааг татаж авахад тулгарч буй асуудлыг танилцууллаа.
Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Отгонсүх "Замын-Үүд дэх гаалийн газар 12 хяналтын бүсээр иргэдэд үйлчилж байна. Манай байгууллага болон боомтын зөвлөлөөс ачаа барааг өдөрт нь хурдан шуурхай эздэд нь хүргэх, ариутгалын чиглэлээр онцгой анхаарч байна. Сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд импортын бараа бүтээгдэхүүний ачаа барааны эргэлт авто замаар 50-60 хувь өссөн. Экспорт 10 орчим хувиар нэмэгдсэн.Анх ирэхэд 50 мянган тонн ачаа Эрээний хил дээр бөөгнөрсөн гэдгийг тус газрын хилийн боомтын зүгээс хэлсэн. Үүн дээр бид голчилж анхаарч байна. Өнөөдрийн байдлаар урд хилийн боомт дээр 20 мянган тонн ачаа үлдсэн. 30 мянган тонн ачааг эздэд нь хүлээлгэж өгсөн. Үлдсэн 20 мянган тонн ачааг наймдугаар сард багтаан авснаар хэвийн горимд шилжинэ. Эхний ээлжид Эрээнд 2000 орчим машин гаалийн гадна болон дотор талд байсныг татаж авсан. Боомтын зөвлөл тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэр гаргасан " гэв.
Эх сурвалж:www.polit.mn