Б.ОЧИР

АТГ-аас өчигдөр Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржийн гэрт нэгжлэг хийж, улмаар баривчлав. Ш.Нямдорж нь Нийслэлийн прокуророор ажиллаж байхдаа авлига, албан тушаалын олон асуудалд нэр холбогдсон.Хамгийн сүүлд АН-ын дарга С.Эрдэнийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, буцааж сэргээсэн гэх асуудал гарч ирсэн. Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2021 оны гуравдугаар сарын 29-нд тушаалгаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Түүнчлэн ТЕГ-аас өчигдөр тус газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцад шинээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү нартай хамт байхдаа яриаг нь бичиж авсан гэх хэрэгт холбогдуулж буй бололтой. Сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү нарын ярианд ч хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй зүйл яригдсан байдаг. Үүнээс гадна Б.Хурцыг урьд өмнө дэлгэгдэж байсан улс төрийн холбогдолтой бичлэгүүтэй холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Б.Хурц нь ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн. Түүнд Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 24-нд уучлал үзүүлснээр суллагдаад байсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2021.8.3 МЯГМАР № 150 (6627)