Т.БАТСАЙХАН
АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулсан. Өмнө нь бид 2020 оны УИХ-ын сонгуулиар улиран сонгогдсон гишүүдийн ХОМ-ийг 2019 оныхтой харьцуулан дэлгэрэнгүй хүргэсэн. Тэгвэл энэ удаа өнгөрсөн онд парламентад анх удаа сонгогдсон 32 гишүүний ХОМ-ээс онцлон хүргэж байна.
“Бейсчипа” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг
УИХ-ын гишүүн Б.Бейсены жилийн орлого 103 сая бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 18 сая төгрөг байна. 838 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 450- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Prado- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 гээд 186 сая төгрөгийн үнэ бүхий гурван автомашинтай. УИХ-ын гишүүн Б.Бейсен “Бейсчипа” ХХК-ийн 100 хувь эзэмшдэг байна.
1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 823 сая төгрөгийн жилийн орлоготой бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 65 сая төгрөг байна. 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 380 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1, Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 автомашинтай хэмээн мэдүүлжээ. Өмчлөх-270м2-1, Өмчлөх-750м2-1 газраа 100 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн 318 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, 408 сая төгрөгийн хадгаламжтай байна. Ямар нэгэн компанид хувь эзэмшдэггүй хэмээн мэдүүлжээ.
Өндөр хадгаламжтай гишүүд нэгээр нэрлэгджээ
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын орлого 336 сая, гэр бүлийн орлого нь 60 сая гэжээ.Түүнчлэн 569 саяын үнэлгээтэй хурдан удмын арван адуу, 297 адуу, 65 үхэр, 551 хонь, 186 ямаатай. 250 саяын үнэт эдлэлтэй. 2.7 тэрбумын хадгаламжтай. Сод Монгол Групп ХХК, МэргэВан ХХК, Алханатрейд ХХК, ШинэСоёмбо ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, Сайншанд Рефайнери ХХК, ШТС ХХК, Бэрс-Дизайн ХХК, СодМонгол Газ ХХК, Эрдэнэт ОЙЛ ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Харин орон сууц, үл хөдлөх хөрөнгө машин байхгүй гэж мэдүүлжээ.
736 сая төгрөгийн үнэ бүхий зургаан автомашин хөлөглөдөг
Завхан аймгийн есдүгээр тойргоос сонгогдсон Ц.Цэрэнпунцаг гишүүний жилийн орлого 436 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 124 сая төгрөг гэж мэдүүлжээ. 6.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 736 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, SIENTA- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1,Жийп болон туулах чадвар өндөр,BMW, X-6- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, G 500- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Porsche, Cayenne- 1 автомашинтай. 150 сая төгрөгийн хадгаламжтай бол Жем интернэшнл ХХК, ДДЭШТВ ХХК, Жи би си си ББСБ, Жем групп ХХК, Жи эн бевережис ХХК, Жем нэт ХХК, Автоимпекс ХХК, Жем проперти ХХК, Жем проперти ХХК, Жем трейд ХХК, Хужирт тур ХХК, Жем Хужирт ХХК, Кевико ХХК, Гарди менежмент ХХК, Митсолюшнс ХХК, Фрэндшип наран ХХК, Ти вай жи ХХК, Эс пи эс эйч ди ХХК, Аспайр майнинг лимитед ХХК-д хувь эзэмшдэг байна.
164 сая төгрөгийн үнэтэй газар эзэмшдэг
Н.Наранбаатар гишүүний жилийн орлого 32 сая, гэр бүлийн гишүүний орлого нь 19 сая байна. 542 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Суудлын жижиг машин,Honda, Logo- 1,Суудлын жижиг машин,Hyundai, Sonata V- 1 машинтай. Түүнийгээ 74 сая төгрөгөөр үнэлжээ. Эзэмших-0.05га-1, Өмчлөх-750м2-5, Эзэмших-30000 м2-1, Эзэмших-3500 м2-1 164 сая төгрөгийн газар эзэмшдэг. 82 сая төгрөгийн хадгаламжтай бол 72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс МГЛ ХХК, Сэрсэн говь ХХК-д хувь эзэмшдэг гэжээ.
135 сая төгрөгөөр үнэлэгдэх 135 адуутай
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өмнө Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байв. Ингэхдээ 21 аймгийн засаг дарга нараас хөрөнгө орлогоосоо тэргүүлж байсан. Харин одоо дөрвөн жилийн дараа тэрбээр хөрөнгөө хэрхэн мэдүүлсэн талаар сонирхуулъя. Ж.Батсуурийн хувьд өөрөө жилийн 72 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 25 сая төгрөгийн орлоготой. Хоёр орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалтаар ашигладаг газартай нэг авто гаражтай. Эдгээр нь хоёр тэрбум 161 сая төгрөг. 136 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машинтай, 135 сая төгрөгөөр үнэлэгдэх 135 адуутай, Датуком ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг гэжээ.
808 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
УИХ-ын гишүүн Ч.Ундрам жилийн 89 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 60 сая төгрөгийн орлого олдог. Нэг орон сууц, хоёр зуслангийн байшинтай. Эдгээр нь 510 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 257 сая төгрөгийн хоёр автомашинтай, 808 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 146 сая төгрөгийн хадгаламжтай, Хөнгөнбетон ХК, Дийзл транс ХХК, Малтикс ХХК-иудаас хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 1.4 тэрбум төгрөг байна
Увс аймгийн 15 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл жилийн 326 гаруй сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 1.4 тэрбум байна. Нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууцтай, нэг авто зогсоолтой. Эдгээр нь 2.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. 825 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Суудлын жижиг машин,Toyota, Crown- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, GLE 400- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, S400CDI- 1 автомашинтай. Нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. Тэсо ХХК, Тэсо констракшн ХХК, Домог интернэшнл ХХК, Тэсо пропертис ХХК, Хүннү конкрет ХХК, Милко ХХК, Айсмарк ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
10 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
УИХ-ын гишүүн С.Амарсайхан 1.8 тэрбум төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийн орлого нь 73 сая төгрөг байна. 10 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Mazda, CX-9- 1. Автомашинуудаа 202 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 225 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. “Оюуны Ундраа” групп ХХК, “МСГ” ББСБ бусад, “Эво вэлнэс” ХХК-д хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.
1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий мал аж ахуй эзэмшдэг
УИХ-ын гишүүн П.Анужингийн жилийн орлого 390 сая төгрөг, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий микроавтобус,Toyota, Alphard- 1,Жийп болон туулах чадвар өндөр,- 1,Суудлын жижиг машин,Toyota, Prius- 1 автомашинтай. 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай. Түүний ХОМ-ээс хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий мал. П.Анужингийн гэдэг айл хурдан удмын Хурдан удмын адуу 240, үхэр 100, хонь 450, ямаа 150-тай гэж мэдүүлжээ.
Хамгийн бага орлоготой нь Т.Доржханд
УИХ-ын гишүүн Т.Доржхандын жилийн орлого 13 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 145 сая төгрөг гэж мэдүүлжээ. Нэг тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Суудлын жижиг машин,Nissan, Nissan- 1 автомашинтай. Эрдэнэс ТТ ХК, Монре Даатгал ХХК, Монреимпекс ХХК, Зээл Эм Эн ХХК, Эрдэнэс ТТ ХК, Айтүүлс ХК, Авто Хаб ХХК, Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.27 МЯГМАР № 145 (6622)