Т.САЙХАН

COVID-19-өөр өвдөөд эдгэрсний дараа баримталбал зохих зөвлөмжийг ЭМЯ-наас мэдээллээ. 

Тодруулбал,

  • Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй
  • Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.
  • Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.
  • Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.
  • Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай
  • Хэрэв танд COVID-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.
  • Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй
  • Алхах , суниах, иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй гэсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn