Х.ОЮУНБОЛД

“Ниппон Бүдокан ордонд өнөөдрөөс найман өдрийн турш зохиогдох жүдогийн эмэгтэйчүүдийн 48 кг жингийн эхний барилдаанд учраагаа ялж шөвгийн найманд барилдахаар болсон М.Уранцэцэг хоёр дахь учраа Израилийн Шира Широнаг өчих мэхээр ялснаар шөвгийн дөрөвт барилдахаар боллоо.Хоёр  олимп дараалж дэлхийн шилдэг наймд шалгарсан, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт манай тамирчин М. Уранцэцэг, Косовогийн Дистрия Красникитэй алтан медалийн төлөөх финалын барилдаанд барилдана. Дашрамд дурдахад гурав дахь удаагаа олимпод шөвгийн наймд шалгарсан манай тамирчин нэг  сарын өмнө болсон дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөөх барилдаанд Дистрия Красникийг ялж дөрөв дэх медалиа авсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn