Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулсан асуудлаар бүлгийн зарим гишүүдтэй ярилцаж санал солилцсон байна.

Бүлгийн дарга үүсээд байгаа нөхцөл байдлын талаар аймгийн намын нөхөд, Архангай аймгийн ИТХ-ын хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж, намын эв нэгдэл, аймгийн намын бүлгийн нэгдмэл байдлын талаар ярилцаж, 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд байгуулагдсан аймгийн удирдлагуудыг тогтвортой ажиллуулах асуудлаар ярилцжээ.  Улмаар хамтын шийдэлд хүрэх асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарыг хамт орон нутагт очиж ажиллахыг хүсчээ. 

Эх сурвалж:www.polit.mn