Т.САЙХАН

Архангай аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, Засаг дарга Д.Золжаргалыг огцруулахаар болсон. Уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэмээн аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдэгдээд байгаа юм.

Архангай аймгийн Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Мөнхбат:-Намын бүлгийн зүгээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  шийдвэрийг  хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан гэж үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтад албан бичгийг өргөн барьснаас хойш 15 хоногийн дотор Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулна гэж тусгасан байдаг. Гэтэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулийн хугацаанаас хэтэрч хоёр сар гаруйн дараа ээлжит бусаар хуралдаж байгаа юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  Ардчилсан намын бүлгээс ээлжит бус хурал, хурлаас гаргасан шийдвэр нь хууль бус эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгох саналтай байна. Иймд  тус хуралд оролцоогүй. Мөн Засаг дарга Б.Золжаргалыг огцруулах тухай өргөх бичиг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаагүй, хуулийн хүрээнд тогтоогдоогүй тул Засаг даргыг огцруулах үндэслэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn